“НОГООН АВТОБУС“-НЫ ТҮР ХОРОО МЯГМАР ГАРАГТ ХУРАЛДАЖ, СОНСГОЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

GNNGNN
May 26, 2024  
 0
“НОГООН АВТОБУС“-НЫ ТҮР ХОРОО МЯГМАР ГАРАГТ ХУРАЛДАЖ, СОНСГОЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд БНСУ-ын Daewoo үйлдвэрийн "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хороо энэ сарын 21, 22-нд нээлттэй сонсголоо зохион байгуулсан билээ.

Тэгвэл тус түр хороо ирэх мягмар гарагт буюу энэ сарын 28-ны 11:00 цагт хуралдаж, тайлан дүгнэлтээ танилцуулахаар болсон байна. Харин баасан гарагт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлангаа танилцуулах аж.

Сануулахад, хоёр өдрийн турш үргэлжилсэн нээлттэй сонсголд давхардсан тоогоор 96 гэрч дуудагдсанаас 66.7 хувийн ирцтэй оролцож, тайлбар мэдээлэл өгсөн юм.