МУГТ Э.ЦЭНДБААТАР ОЛИМПЫН ЭРХ АВАХ ТЭМЦЭЭНД ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
Монгол Улсын баг тамирчид олимпын эрх авах тоглолтоо хийсээр байна. Тодруулбал, сонирхогчийн боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо болж буй.
Тэгвэл хуваарь ёсоор Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр эхний тоглолтоо хийлээ. Түүний хувьд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Вьетнам улсын тамирчныг ялж, Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авлаа.