ДУУЧИН Б.БАТХИШИГ /БАЖИ/: ЯМАР Ч ЮМ ДАРАХ ГЭЭД БАС НАМАЙГАА ЗОЛИОС БОЛГОЖ БАЙГАА ЮМ БОЛ ДОО
Тэрбээр “За ер нь тэгээд шар мэдээний эсвэл нэг татчихсан юм уу, уучихсан юм уу нэг хүний бичлэг байна , энэ бүгдэд яагаад би хариу өгөх ёстой гэж би боддог л доо , одоо мэдэхгүй гэнэт л бүгд бужигнаад эхэллээ , яасын яг ямар мэдээлэл дарах гээд гэнэт ингэчив өөрөө ч гайхаад л байна , өмнө нь хэдэн тэрбумийг хүмүүсээс залилаад хэдэн жил Монголоос зугтаад явангуутаа баахан мөнгөтэй гэж харагдаж маш олон дагагчтай болсон нэгэн залуу биз дээ энэ , яагаад ч тэгээд залилуулчаад , одоо бүгд дагаад байдаг юм бүр хэдэн зуун мянгаараа , би огт мэдэхгүй танихгүй , за тэр яахав 4 сард зүгээр л эвдэрчихсэн тв гээ засуулах гээд л явж байгаад , зам дээр харшилын сэдэвтэй олон дараалж найтаагаад л муужирсан шд , тэр чинь одоо зураг хөрөгтэйгөө байгаа , тэгээд тэр доор нь мэдээж бүх шинжилгээ хийгдээд , тархиа үзүүлээд энэ зүгээр л найтаалтаас болж муужирсан байна гэдэгийг Интермэдийн эмч нар ч бас тэр тархины бичлэг хийдэг эмнэлэг ч хэлчихсэн байна бүр google дээр чинь ч байна шд , олон дараалж найтаавал тархируу хүчилтөрөгч очихгүй манардаг муужирдаг гээд !!! Яах ёстойн бэ ? Та нарын сонгууль арай эрт эхлээд байгаан биш үү !!!
Тэхэд л энэ ингэчихсэн байна , тэр ингэчихсэн байна гээд л ард түмний тархийг угаах ч амархан юмдаа нээрээ , юу юу ч гэнэ үү , тэр хүн чинь MINT -д шоудаад явж байнэ гэнэ , би архи ууж шоудадгүй би тэнд ажилаа л хийж явна , бас хариуцаад ажилдаг болохоороо тэнд би ажлаа л хийж байна , энгийн нэг ч зөв мэдээлэл аваагүй байж л нээрээ гүтгээд л доромжлоод байх
Юм …
За тэгээд өнөөдөр судаллаа , мэдээж
Энэ хүн ямар хүн юм бол тээ , стори эд нарыг нь үзлээ , өчигдөрхөн л чухам UB хотын дээгүүр л вертолётоор нисээд л байна , за тэгээд хүн амьтнаас асуулаа , тэр тусмаа хэдэн rapper дүү нартай нийлдэг байж магадгүй гээд сураг сонслоо ярилаа би , дүү нар надаа бас нээх худлаа хэлэхгүй байхоо , аан мэднээ ахаа гэхдээ өмнө нь ингэсэн шдээ , тэгээд өөрөө биш нэг охин л бас энд байхад нь manager нь юм уу эсвэл найз нь ч юмуу дандаа хамт байгаад байна тэр онгоцонд нь ч байна , тэр охиныг нь харлаа дандаа хамт байдаг тэр охин нь холбогдоод тэгээд уулзсаан гэж байна , тэр охиных нь IG дээр дандаа улс төрийн тэр тусмаа бүр ардчилсан намын бүх зүйл дээр байж байх юм , ганц нэг хүнээс ч асуулаа , одоохондоо нэрийг нь хэлмээргүй байна нэг гишүүний ажилын албанд байдаг байхаа гэлээ , үнэн худалыг нь мэдэхгүй , тэгээд би тэр охинтойн ярилаа энэ юу болоод байгаан бэ ? гээд тэгсэн чинь яагаачгүй байхад л намайг дарамтлах гээд байна уу ? манай өмгөөлөгчтэй ярь гээд утсаа тасалчлаа , ийм жоохон охин бүр өмгөөлөгчтэй ааййнн , тэгээд хэд залгасан чинь утсаа тасалсан миний бичсэн text message үүд нь тэр : доор бүх зурагуудыг орууллаа … ( аан тийн бас улс төрд орно , хандалт хэрэгтэй гэсэн байна лээ шүү Монгол жоохон шдээ бүгдийг чинь мэдэж болно доо )
Үнэндээ харамсалтай байна , би дөрвөн хүүхдийн аав шд тиймээ , тэр одоо өөрөө аав юм байна лээ , манай хүүхдүүдэд ямар байгаа бол , яахав би үнэхээр энэ залуутай таардаг л юм бол яахав … чи энийг хэзээ ч битгий мартаарай тэр залуу !!! Би бүр чамаас энэ хариугаа яаж авахыг чи хараарай
За тэгээд угаасаа л facebook дээр ээлжит нэгэн зохиол дээр одоо алалцацгаа даа , ямар ч юм дарах гээд бас намайгаа золиос болгож байгаан болдоо …
