УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 13130 БОЛЖЭЭ

2025 оны наймдугаар сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 13130 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс:
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа - 59
- Хөнгөн - 7
- Дунд - 52 хүн байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13007, гэрээр эмчлүүлж буй 59, нас барсан 10 болжээ.
Харин хавьтал болсон нийт 96119 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4993 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2913, 5-9 насны 1660 хүүхэд улаанбурхнаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.