ХУВАНЦАР САВ АШИГЛАХ НЬ ЗҮРХНИЙ ДУТАГДАЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ

GNNGNN
Feb 19, 2025  
 0
ХУВАНЦАР САВ АШИГЛАХ НЬ ЗҮРХНИЙ ДУТАГДАЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Хуванцар савнаас хоол идэх нь зүрхний дутагдал үүсэх магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Судлаачид гэдэсний биомын өөрчлөлт нь цусны эргэлтийн тогтолцоог гэмтээж үрэвсэл үүсгэдэг гэж үзэж байна.

Судлаачид  Хятадад 3000 гаруй хүний дунд судалгаа явуулж,  хуванцар савнаас хоол иддэг давтамж, зүрхний өвчлөл хоорондын холбоог судалжээ. Дараа нь тэд хархыг хуванцар химийн бодисуудад хордуулсан байна.

Үүнээс судлаачид  хуванцар материал хэрэглэх нь зүрх, судасны бөглөрөл үүсэх эрсдэлтэй холбоотой болохыг тогтоосон байна. Химийн бодисууд нь ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодолд агуулагддаг бөгөөд хорт хавдраас эхлээд нөхөн үржихүйн үйл ажиллагааг гэмтээх зэрэг олон эрсдэл үүсгэдэг.

Мөн судалгаагаар нэг квадрат см-т 4.2 метр микропластик тоосонцор богино долгионы хуванцар савнаас уусдаг болохыг тогтоожээ. Гэрийн хуванцар сав суулга, сав баглаа боодлыг шил, мод эсвэл зэвэрдэггүй гангаар солихыг мэргэжилтнүүд анхааруулж байна.