Х.ТЭМҮҮЖИН: ПАРЛАМЕНТИЙНХАА ТОЛГОЙ ДЭЭР ГАРААД СУУЧИХДАГ ЕРӨНХИЙ САЙД БАЙЖ БОЛОХГҮЙ

GNNGNN
May 5, 2025  
 0
Х.ТЭМҮҮЖИН: ПАРЛАМЕНТИЙНХАА ТОЛГОЙ ДЭЭР ГАРААД СУУЧИХДАГ ЕРӨНХИЙ САЙД БАЙЖ БОЛОХГҮЙ

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Парламентынхаа толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. Үндсэн хуульд УИХ 126 гишүүнтэй байна гээд заачихсан байгаа. Түүнээс биш УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ гэж заагаагүй. УИХ-ын чуулганы танхимыг 126 гишүүнд зориулан засах ёстой. Ерөнхий сайд 126 гишүүний нэг юм бол гишүүдийнхээ дунд суух ёстой. 

Өнгөрсөн 7 хоногийн маргаан дээр Ерөнхий сайд Их хурлын дарга шиг дээрээс харж сууж байгаад харьцсан. Хариуцлага яриад эхлэхээр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнтэйгээ маргасан гэх асуудал яриад байгаа гэв.