ХОЁР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Сар шинийн баярыг угтуулан бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээг жил бүр зохион байгуулдаг билээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр энэ жил нийслэлд 6 удаагийн их цэвэрлэгээ хийхээс хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд эхний цэвэрлэгээг зохион байгуулна гэв.
ААН-үүд орчныхоо 50 хүртэлх метр талбайг цэвэрлэнэ. Мөн гэр хорооллын айл өрхүүд амьдарч байгаа газрынхаа гудамж талбайг цэвэрлэнэ. Их цэвэрлэгээтэй холбогдуулан дүүргийн ТҮК-иуд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байгаа аж.