ХООЛНЫ ГАЗРУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 3 ХУВИАР ӨСЖЭЭ

GNNGNN
Apr 9, 2024  
 0
ХООЛНЫ ГАЗРУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 3 ХУВИАР ӨСЖЭЭ

Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2024 оны нэгдүгээр улиралд 120.8 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн байна. Харин өмнөх улиралтай харьцуулахад 0.3 хувийн өсөлт болжээ.

Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3 хувиар өсөхөд аймгийн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйлдвэрлэгчийн үнэ 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.