Х.НЯМБААТАР: МоАХ-НООС УЛБААТАЙ “ШИНЭ ДЭВШИЛТЭД” ХОЛБОО С.ЗОРИГИЙН ХӨШӨӨГ ЗАРЖЭЭ
С.Зоригийн хөшөөг зарсан талаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй.
Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна.
Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа.
Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэжээ.