Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

GNNGNN
1-р сарын 31, 2024  
 0
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Баялгийн сангийн тухай хууль"-иар парламентад суудалтай намын дарга нартай санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Тэрбээр "Засгийн газрын үе шаттай реформууд, авлигын эсрэг үе шаттай тэмцэлд тууштай хамт байсан иргэддээ талархаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ" гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улстөрийн намуудтай зөвшилцөн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ" гэлээ.