Х.НЯМБААТАР: МЕТРОГ 25-35 МЕТРИЙН ГҮНД БАРИНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр:
-Метро нь газар дор байрлах дизайнаар явахаар болсон. Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөнхийгдэж, буудлууд баригдана. Улирлаар нь авч үзвэл Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа нь үндсэндээ 160-200 хоног байна. Гадна метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана гэдгийг зөвлөх үйлчилгээ танилцуулсан. Шугамын урт нь 17.7 км, өртөөний тоо 14, дундаж хурд 39.2 км/цаг, 2.1 тэрбумын санхүүжилтээр баригдана.