Д.ДАНДИЙ-ЯДАМ ОЛИМПЫН НААДАМД ХУВИЙН ЗАРДЛААР ЗОРЧИЖ АЖИЛЛАСАН

GNNGNN
Aug 8, 2024  
 0
Д.ДАНДИЙ-ЯДАМ ОЛИМПЫН НААДАМД ХУВИЙН ЗАРДЛААР ЗОРЧИЖ АЖИЛЛАСАН

Парисын олимпт оролцож буй манай улсын тамирчид сэтгэл зүйч, хоол зүйчгүй явсан талаар тамирчид ярилцлагадаа дурдсан. Иймд шаардлагатай албан тушаалтнуудад олимпын мандатыг өгөөгүй атлаа удирдах албаны хүмүүсийгявууллаа гэх шүүмжлэл гарсан юм.     

Монголын Жүдо бөхийн холбооноос дараах залруулгыг нүүр номдоо нийтэлжээ.

Д.Дандий-Ядам нь Монголын жүдо бөхийн холбоонд гадаад харилцаа хариуцсан менежер  албан тушаалд 2021 оноос хойш ажиллаж байна. “Парис-2024” зуны олимпын наадамд хувийн зардлаар зорчиж ажилласан болно.

Олон улсын олимпын хороо болон олон улсын жүдо бөхийн холбоо нь бүртгэлгүй албан бус этгээдэд аливаа мандатыг дур зоргоор олгодоггүй болохыг мэдэгдье гэжээ.