ХИЙЛИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

GNNGNN
Jul 9, 2026  
 0
ХИЙЛИЙН ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
”Нийслэлийн Соёлын Төв Өргөө”-ний “Хийлийн дугуйлан”-гийн авьяаслаг сурагчид АНУ-ын Нью-Йорк хотноо, дэлхийн сонгодог урлагийн сор болсон Карнеги Холл (Carnegie Hall)-ын тайзнаа зохион байгуулагдсан "Special Venue Music Awards" олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож, 3-р байранд шалгарлаа. 

Авьяаслаг сурагчдыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр хүлээн авч уулзан, авьяаслаг хүүхэд, залуусын ур чадварыг олон улсын түвшинд харуулсан бахархам амжилт болохыг онцлон, багш, эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлж, сурагчдад цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөв.
Ташрамд дурдахад, тус дугуйлангийн сурагчид өнгөрсөн 5 дугаар сард Итали улсын Барлетта хотод зохион байгуулагдсан “Залуу хөгжимчдийн 36 дахь удаагийн уралдаан”-д амжилттай оролцож, сурагч Э.Амирлангуа, Б.Учрал, Г.Үүлэн, Н.Цэлмүүн нар тус тусын насны ангилалдаа ТЭРГҮҮН БАЙР эзэлж байсан билээ. 
Хүүхдүүдийг урлагийн замд хөтлөн чиглүүлж буй удирдсан багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурын багш Ч.Батчулуун болон авьяаслаг сурагчддаа халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!