ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН МОНГОЛ, БНХАУ-ЫН ЕСӨН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ

GNNGNN
May 16, 2026  
 0
ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН МОНГОЛ, БНХАУ-ЫН ЕСӨН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн хил орчмын нутаг, хилийн зурваст иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бусаар хайгуул хийж байж болзошгүй талаар Тагнуулын байгууллагаас мэдээлжээ. 

Энэ дагуу хилийн цэргийн 0257, 0303 дугаар анги, хилийн тагнуулын тасаг, Улаан тайгын тусгай хамгаалалттай газраас есөн нэгж техниктэй, 36 алба хаагч тухайн газар оронд 13 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн байна.

Улмаар хил орчмын дэглэм зөрчсөн Монгол Улс, БНХАУ-ын есөн иргэнийг саатуулж, Тагнуулын байгууллагад шилжүүлэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага