Х.БУЛГАНТУЯА: 13-17 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ЦАХИЛГААН ТАМХИ ТАТАЖ БАЙНА

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
Х.БУЛГАНТУЯА: 13-17 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ЦАХИЛГААН ТАМХИ ТАТАЖ БАЙНА

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа 2023” үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр /2024.01.29/ боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран тус судалгааг хийжээ. Тэгвэл судалгааны зарим дүгнэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлсэн юм.

Тэрбээр, 7 сурагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн мөн харахад хамгийн их санаа зовмоор асуудал нь хүүхдүүдийн хувьд эрүүл мэндийн муу зуршлуудыг маш багаасаа байна. Энэ бол 13-17 насны хүүхдүүдийн дунд хийсэн хот хөдөө сумын хүүхдүүдийг хүртэл оролцуулж хийсэн байгаа. Ингээд аваад үзэхэд 10 хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сард янжуур тамхи татсан, дөрвөн хүүхэд тутмын нэг нь цахилгаан тамхи татсан. Мөн долоон суралцагч тутмын нэг нь нэг ба түүнээс дээш согтож үзсэн. 10 суралцагч тутмын нэг нь сүүлийн 30 хоногт нэг удаа архи уусан эсвэл пиво уусан байнаЭцэг эхчүүдийн хувьд санаа зовмоор асуудал бол хоёр сурагч тутмын нэг нь эцэг эхчүүд биднийг ойлгодоггүй, бид нар хөгжлийн олон үйлчилгээнээс гэр дүүгээ хардаг, гэр орноо цэвэрлэдэг, гэрийн ажилд тусалдаг, мал аа малладаг учир хөгжлийн олон дугуйлан секц гээд олон үйл ажиллагаанд оролцож чаддаггүй гэсэн тоон үзүүлэлтүүд гаргасан байна” гэв.