ХАСЫН ХҮЛЭГҮҮД ФИНАЛЫН ЦУВРАЛЫН ХАРЬЦААГ ТЭНЦҮҮЛЛЭЭ

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ХАСЫН ХҮЛЭГҮҮД ФИНАЛЫН ЦУВРАЛЫН ХАРЬЦААГ ТЭНЦҮҮЛЛЭЭ

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй аваргын төлөөх цувралд зүүн бүсийн тэргүүн баг болох Хасын Хүлэгүүд болон баруун бүсийн хоёрдугаар байраар шалгарсан Ондилт багуудын хооронд явагдаж байгаа билээ.

Цувралын эхний тоглолтонд Ондилт баг хожил байгуулж цувралыг тэргүүлж эхэлсэн. Тус тоглолтод Ондилт багаас Н.Шижирбат 19 оноо авч багаа тэргүүлсэн ба мөн багийн хамтрагч болох Ө.Мэндсайхан 14 оноо 11 самбар авч гүйцэтгэн хожил байгуулахад том тус хүргэсэн юм. Харин цувралын хоёр дахь тоглолтын хоёрдугаар үед Хасын Хүлэгүүд баг  30-4 гэсэн онооны давууг үүсгэж тоглолтын хэмнэлийг өөрсдийн талд оруулж улмаар хэмнэлээ хадгалж явсаар ялалт байгуулж цувралын харьцааг тэнцүүлсэн юм.

 Тус тоглолтонд Хасын Хүлэгүүд багаас Г.Ган-Эрдэнэ болон М.Цэнгүүн нар 17 оноо авч багаа тэргүүлсэн ба мөн хоёр тоглогч 15-с дээш оноог авсан байна. Финалын цувралын гурав дахь тоглолт нэгдүгээр сарын 31-н буюу Лхагва гарагт   13:00 цагт Спортын Төв Ордонд явагдана.