3Х3 ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДӨНӨ

GNNGNN
Apr 2, 2024  
 0
3Х3 ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ОЛИМПЫН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДӨНӨ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон Монголын шигшээ баг олимпын эрхийн тэмцээнд оролцоно.

Тодруулбал, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нараас бүрдсэн шигшээ бүрэлдэхүүн энэ сард болох Парис-2024 олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.

Тамирчдын бэртэл гэмтэл эдгэсэн бөгөөд бэлтгэлээ базааж байгаа гэж www.msports.mn мэдээллээ.