ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Улсын комисс өнөөдөр Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 100 ортой цэцэрлэгийн барилгыг хүлээн авчээ. Тус цэцэрлэг нь нийт 1041.62 м.кв талбайтай, нэг давхар, гурван блок бүхий барилга юм.
Төмөр бетон цутгамал арагт бүтээцтэй, дулаалгатай металл хавтан фасад болон хавтгай дээврийн шийдэлтэйгээр баригдсан гэж албаныхан мэдээллээ.
