МОНГОЛ ЭРЧҮҮД БОЛОН НООЛУУРЫН ТУХАЙ КОНТЕНТ ХИЙХЭЭР НАС ДАЙЛИ ДАХИН МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ

GNNGNN
May 2, 2024  
 0
МОНГОЛ ЭРЧҮҮД БОЛОН НООЛУУРЫН ТУХАЙ КОНТЕНТ ХИЙХЭЭР НАС ДАЙЛИ ДАХИН МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ

Монгол эрчүүд болон ноолуурын тухай контент хийхээр Нас Дайли дахин манай улсад ирсэн тухай өөрийн цахим хуудаснаа өнөөлөр /2024.05.02/ нийтэлжээ.

Nas Daily гэх влог нэрээрээ олонд танигдсан цахим сүлжээнд 40 сая гаруй дагагчтай контент бүтээгч Нусейр Ясин 1992 оны хоёрдугаар сарын 9-нд Израилийн Арраба хотод төржээ.

Түүний аав нь багш, ээж нь сэтгэлзүйч мэргэжилтэй бөгөөд багаасаа лалын шашинтай болж өссөн ч нас биед хүрээд Исламын шашин шүтэхээ больж, “Шашингүй хүн болсон” гэж нэгэн контентдоо дурдаж байсан юм.