ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН МОНГОЛ 37 ЭТГЭЭДИЙН 16 НЬ БНСУ-Д БАЙЖЭЭ

GNNGNN
Sep 16, 2026  
 0
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН МОНГОЛ 37 ЭТГЭЭДИЙН 16 НЬ БНСУ-Д БАЙЖЭЭ

Энэ онд манай Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан байна.

Тэдний 16 нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас шилжүүлэн авчирсан этгээд аж. БНСУ-ын цагдаагийн байгууллагаас өнгөрсөн наймдугаар сарын 12-ны байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн тус улсад оршин сууж байгааг мэдээлсэн. Үүнээс 17 нь Монгол Улсын иргэн байжээ.

Монголын цагдаагийн байгууллага Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн байршлыг тогтоох, баривчлуулах, Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг гадаадын цагдаагийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Одоогоор Монгол Улсад авчирсан этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.