ХАМАРЫН ХИЙДЭД САКУРА ЦЭЦЭГЛЭЖЭЭ
ХЭДХЭН ХОНОГ ДЭЛБЭЭГЭЭ НЭЭЖ, ГОЁ САЙХНАА ГАЙХУУЛЧИХААД ҮЛГЭРИЙН МЭТ ЦЭЦЭГСЭЭ ГЭНЭТ ГЭЭЖ ОРХИДОГ САКУРА МОНГОЛД ЦЭЦЭГЛЭЖЭЭ.
Дорноговь аймгийн Сайншанд хотын Хамaрын хийдэд хоёр хоногийн өмнө сакура цэцэглэсэн байна. Жил бүрийн өдийд дэлбээлдэг сакураг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн япон шавь нутаг буцахынхаа өмнө багшдаа бэлэг болгон тарьсан домогтой.
Монголын говьд ургаж дассан буйлсыг үзэхээр нийслэл болон бусад аймаг, сумаас зочин гийчид Хамарын хийдийг зорьдог.
Сакура 300 гаруй төрөл байдаг бөгөөд Хоккайдад ургадаг сакура Монголын нөхцөлд дасан зохицох чадвар сайтай гэж ярьдаг.