МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО, СОНГВОН ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

GNNGNN
Aug 28, 2026  
 0
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО, СОНГВОН ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монголын Залуучуудын Холбоо нь БНСУ-ын Сонгвон Их сургуулийн /Songwon University/ 정대훈 (Jung Dae Hoon) Сонгвон их сургуулийн Захиргаа, удирдлагын газрын дарга, 박장진 (Park Jang-Jin)- Сонгвон их сургуулийн Олон улсын боловсролын төвийн захирал, профессор, 조우기 (Jo Woo-Gi)-Сонгвон их сургуулийн Олон улсын боловсролын төвийн багийн ахлагч, инженерийн ухааны доктор, Сонгвон их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны тусгай зөвлөх, MIRA GLOBAL Монгол дахь төлөөлөгчийн газрын Б.Удал-тай боловсролын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр анхны уулзалт, хэлэлцээг амжилттай хийлээ.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол суралцагчдад БНСУ-д чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон хэлний боловсролыг дэмжих, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Монголоос тус Их сургуульд суралцах оюутнууд TOPIK 2 оноогоор тэтгэлэг аван, Дотуур байр хангамж, төгсөөд урт хугацаагаар оршин суух боломж, ажиллах нөхцөлтэйгээр хэлэлцлээ.

Дараагийн уулзалтаар хоёр тал санамж бичиг байгуулах ажлыг үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо.