“Х” НЭРТЭЙ ПОКЕРЫН КЛУБ АЖИЛЛУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

GNNGNN
Jun 3, 2024  
 0
“Х” НЭРТЭЙ ПОКЕРЫН КЛУБ АЖИЛЛУУЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Нэр бүхий иргэд хамтран 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй покерын клуб ажиллуулсан.

Мөн 2023 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй покерын клубт тус тус админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт нэр бүхий 8 иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан энэ оны 05 сарын 29-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.