ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр буюу 2025 оны 4-р сарын 25-ны байдлаар нийт Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 193, гэрээр эмчлүүлж байгаа 37, эдгэрсэн 570, сэжигтэй тохиолдол 38, халдвар авсан хүмүүстэй хавьталд орсон 11,539 иргэн байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлах өндөр магадлалтай боловч вакцинд хамрагдсанаар сэргийлж болох халдварт өвчин юм. Эдгээр тохиолдлууд голчлон Ерөнхий боловсролын сургуулиудад гарч байгаатай холбоотойгоор хамт суралцаж буй хүүхэд болон ажиллагсад халдвар авах эрсдэлд орж байна. Тиймээс улаанбурханы эсрэг вакцин хийлгэснээр та өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалахад туслах боломжтой юм.
Эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхэд бүх нийтийн оролцоо чухал гэдгийг сануулж байна.