ХҮН НАМ ТОЙРОГТ НЭР ДЭВШИХ 78 ХҮНИЙ НЭРИЙГ ЗАРЛАЛАА

GNNGNN
May 20, 2024  
 0
ХҮН НАМ ТОЙРОГТ НЭР ДЭВШИХ 78 ХҮНИЙ НЭРИЙГ ЗАРЛАЛАА

2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай.  Нам, эвслүүд тус бүр 126 нэр дэвшигчийг зарлах бөгөөд үүний 78-ыг нь тойрогт, 48-ыг нь намын жагсаалтад санал болгох байдлаар танилцуулах юм.

МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Үндэсний бодлогын хороод яг одоо хуралдаж байна. ХҮН намын хувьд Их хурлаа эхлүүлсэн бөгөөд хоёр үе шаттай явагдаж байгаа аж. Эхний үе шат буюу УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвших 78 хүний нэр тодорхой болж, баталгаажууллаа гэж ХҮН намын дарга Т.Доржханд мэдээллээ.

ХҮН намд 220 хүн нэр дэвших хүсэлтээ өгснөөс мэргэшсэн 78 хүнийг дараах байдлаар сонгожээ.

ХҮН намын нэр дэвшигчийг боловсролоор нь ангилбал, нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, 30 хувь нь бакалаврын зэрэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 50 хувь нь барууны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн төлөөллүүд байна. Нэр дэвшигчдийн дундаж наслалт 43, нэр дэвшигчдийн 46 хувь эмэгтэй, 54 хувь эрэгтэй нэр дэвшигчид байгаа аж.

 

undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined

Т.Доржханд жагсаалтаа тэргүүлэх нь тодорхой боллоо

ХҮН нам яг одоо намын жагсаалтад орох 48 хүнийг тодруулахаар Их хурлаа үргэлжлүүлж байна. ХҮН намын жагсаалтыг тус намын дарга Т.Доржханд тэргүүлэх нь тодорхой боллоо.

Учир нь, тэрээр мэдээлэл хийхдээ, намын дарга нар өөрсдөө үлгэрлэж, бодлогын өрсөлдөөнийг хангах хүрээнд жагсаалтаа тэргүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.