ИРЭХ САРЫН 8-НААС ИМПОРТООР ОРЖ ИРСЭН АВТО МАШИНД УЛААНБААТАР ХОТОД ХАРЬЯАТАЙ УЛСЫН ДУГААР ОЛГОХГҮЙ
Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй байх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр: "Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн дугаарын улсын бүртгэлийн дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. 55 мянгаар хэтэрчихсэн байна" гэв. Тиймээс дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм байна.
Мөн 12 дугаар сарын 1-нээс эхлэн торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зорчих эрх дээр нь саатуулах хуулийн арга хэмжээ авах шийдэлд хүрсэн талаар мэдээлэв.