БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ

GNNGNN
Apr 28, 2025  
 0
БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ

Булган аймаг, Хангал сум  Сөрт багийн "Дээд гурван- Эвэртэй" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 19:59 цагт хүлээн авсан байна  

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн  иргэд ажиллаж 04.27-ны өдрийн 06:15 цагт цурманд оруулжээ.  Уг гал түймэрт  урьдчилсан байдлаар 20 га ойн талбай шатсан байна.