ТУУЛ ГОЛД АВТОМАШИНТАЙГАА ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага өчигдөр /2024.07.22/ 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж автомашинд зорчиж явсан 2 иргэний амь насыг авран хамгаалав.
Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.