"ИХ ГОВИЙН МАНААЧ" БАРИМТАТ КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИД БОЛГАРЫН ФЕСТИВАЛИАС ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

GNNGNN
Jun 8, 2026  
 0
"ИХ ГОВИЙН МАНААЧ" БАРИМТАТ КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИД БОЛГАРЫН ФЕСТИВАЛИАС ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Их говийн манаач” баримтат киноны уран бүтээлчид Болгарын олон улсын кино фестивалиас шагнал хүртжээ.

Тодруулбал, Болгарын нийслэл Софи хотод болдог “Golden FEMI Film Festival”-д найруулагч Э.Ган-очир мазаалай баавгайн тухай өгүүлэх "Их говийн манаач" баримтат киногоо сойжээ. Энэхүү уран бүтээлийн ерөнхий продюсероор хэвлэл мэдээллийн “Eguur news” агентлагийнхан ажилласан.

“Golden FEMI Film Festival”-д 2025 онд 130 орны найруулагч, продюсеруудаас ойролцоогоор 7000 орчим бүтээл ирүүлжээ. Үүнээс Монголын уран бүтээлчдийн "Их говийн манаач" баримтат кинонд "Golden Mazaalai of the Altai Gobi Award" хэмээх тусгай шагналыг хүртээсэн байна. Энэ бүтээлээр мазаалай баавгайг шинжлэх ухаанчаар танин мэдүүлэхээс гадна говийн анхдагч экосистем, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндсөн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Гэрэл зургийг цахимаас ашиглав.Ташрамд мэдээлэхэд, Golden FEMI 2020 оноос эхэлсэн олон улсын кино наадам бөгөөд  Олон улсын кино продюсеруудын холбоо (FIAPF)-ны магадлан итгэмжлэгдсэн фестивалиудын жагсаалтад хараахан багтаагүй. Гэсэн ч жил бүр уран сайхны кино, баримтат кино, анимейшн, богино хэмжээний кино зэрэг төрлөөр бүтээл хүлээн авч, 50 гаруй шагнал олгодог аж.

Фестивалийн зохион байгуулагчид эмэгтэйчүүдийн кино урлаг дахь оролцоо, манлайллыг онцлон дэмжихийг чухалчилдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна.