ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР +40 ГРАДУСЫГ ДАВЖ ХАЛНА

GNNGNN
Jul 1, 2026  
 0
ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР +40 ГРАДУСЫГ ДАВЖ ХАЛНА

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.

06-р сарын 30-ны 20 цагаас 07-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод, Дарьгангын тал нутгийн зарим газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаарбаруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө ихэнх нутгаар халжДархадын хотгор,Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.