ГОРХИ-ТЭРЭЛЖИД ХУУЛЬ БУС ГАЗАР ОЛГОЛТЫГ ЗОГСООНО

GNNGNN
Apr 1, 2025  
 0
ГОРХИ-ТЭРЭЛЖИД ХУУЛЬ БУС ГАЗАР ОЛГОЛТЫГ ЗОГСООНО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Тусгай хамгаалалттай газрын дарга Д.Батцогт нар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд ажиллажээ. Энэ үеэр салбарын сайд С.Одонтуяа Газрын хууль бус олголт, интернетээр газар арилжаалах зэрэг зөрчлийг таслан зогсоох, орон нутгийн захиргаатай хамтран ажиллах шаардлагатайг анхааруулав. Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг олон улсын жишигт нийцэхүйц байгальд сөрөг нөлөөгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар улсын төсвөөс татаас авалгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлэх алхмуудыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлэх нь зүйтэйг онцоллоо.

Улаанбаатар хоттой хамгийн ойр байрлах байгалийн өвөрмөц тогтоц, биологийн олон янз байдал, үзэсгэлэнт байгалиараа Горхи-Тэрэлж нь аялал жуулчлалын бүс болсон. Дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагдсан энэ бүс нутагт жил бүр 600,000 орчим жуулчин зорин зочдог, гурван аяллын маршрут, 240 гаруй аялал жуулчлалын бааз үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хамгаалалтын захиргаа 24 ажилтантайгаар байгаль хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг байна.