Г.ОРГИЛБОЛД ДАШТ-Д ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО

GNNGNN
May 26, 2024  
 0
Г.ОРГИЛБОЛД ДАШТ-Д ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна. Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдснөөс насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.

 Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж байгаа ба пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) анхны Монгол тамирчин болж байна.