Н.ДАГВАДОРЖ, Ё.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ НАР АЗИЙН ХҮҮХДИЙН НААДМААС ХҮРЭЛ ХҮРТЛЭЭ

GNNGNN
Jul 1, 2024  
 0
Н.ДАГВАДОРЖ, Ё.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ НАР АЗИЙН ХҮҮХДИЙН НААДМААС ХҮРЭЛ ХҮРТЛЭЭ

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха-Якутск хотноо 2024 оны 06 сарын 25-наас 07 сарын 07 -ын хооронд зохион байгуулагдаж буй азийн хүүхдүүд олон улсын VIII дахь удаагийн наадам 24 спортын төрөлд 39 орны 2000 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа тэсвэр тэвчээр оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа билээ. 

Монголын модон барилдааны спортын холбооны баг 5 тамирчин 3 шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож  

·        50 кг жинд Нэргүй Дагвадорж /Хүрэл медаль/ 

·        80 кг жинд Ёндон Өсөх-Ирээдүй /Хүрэл медаль/ тус тус хүртлээ. 

Монгол улсаас анх удаа Азийн хүүхдүүд олон улсын спортын VIII-р их наадмын ерөнхий шүүгчийн албанд Сайнбаярын Тэлмэн ажилласан бол талбайн шүүгчдээр Бумбатын Даариймаа, улсын шүүгч Төмөрбаатарын Галцэцэг нар ажиллаж нэр төртэй албан үүргээ гүйцэтгэлээ.