ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 80 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

GNNGNN
Nov 23, 2026  
 0
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 80 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ

Цагдаагийн байгууллагад 2026 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр нийт 1,885 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 532 нь зөрчил, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл иржээ.

Мөн гэмт хэргийн дөрвөн үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө үйлдэгдсэн 69 хэргийг нөхөн илрүүлжээ. Түүнчлэн тухайн өдөр 13 залилах, 17 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 80, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 иргэнийг илрүүлж, 115 хүнийг эрүүлжүүлсэн байна.