Г.БАЯРХҮҮ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ЭЭЛЖИТ ТУЛААНАА ХИЙЖ, ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүүгийн ээлжит тулаан өчигдөр /2024.09.28/ БНСУ-ын Сөүл хотод болсон билээ.
Уг тулаанд манай тамирчин Г.Баярхүү Филиппины боксчин Марлон Паниамоганы эсрэг ээлжит тулаанаа хийж, 5 дугаар раундад хүнд цохилтоор буулган авч, мэргэжлийн боксын аваргын бүсээ авлаа.
Түүний хувьд БНСУ-ын Самсунг холбооны тамирчин болж, мэргэжилд хүч үзэж эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй яваа тамирчин юм.