ФОТО: 2024 ОНЫ ЗЭРЛЭГ БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД
117 улсаас илгээсэн 59,228 бүтээлийн дундаас шалгарсан байгалийн болон зэрлэг амьтдын шилдэг гэрэл зургуудыг хүргэж байна. Канадын далайн хамгааллын гэрэл зурагчин Шэйн Гроссын "Амьдралын сүрэг" хэмээх зураг энэ жилийн шилдгээр шалгарлаа. Энэ зургийг тэрээр Британийн Колумб мужийн Ванкувер арлын Кедар нуурт сараана цэцгийн навчны доогуур шумбах үедээ авчээ.
Амьдралын сүрэг – Шэйн Гросс (Канад) Энэхүү шагналт зурагт сараана цэцгийн навчны доорх усны мандалд шанаган хорхой сүргээрээ сэлж буйг буулгажээ.
Үхсэн модон доорх амьдрал – Алексис Тинкер-Цавалас (Герман) 15-17 насны ангиллын ялагч
Ирвэсийн хил хязгаар – Игор Метелский (Орос) Байгаль дахь зэрлэг амьтан ангиллын ялагч
Гленийн өвгөн мод – Фортуна Гатто (Итали) Ургамал болон мөөгөнцрийн ангиллын ялагч
Нинугийн найдвар – Жаннико Келк (Австрали) Нөлөөллийн шагналын ялагч
Эзлэн түрэмгийлэх баг – Инго Арндт (Герман)
Ойн дельфинүүд – Томас Пешаак (Герман/Өмнөд Африк) Фото сэтгүүлчийн бүтээлийн ялагч
Тэнгисийн Серенгети – Сэйж Оно (АНУ) Шөнийн одод төрлийн ялагч
Гар бичмэл – Ливия Павлиовска (Польш)
Шинэ нотлох баримт – Бритта Яшчински (Герман/Их Британи) Шинжээч соёон дээрх хурууны хээг авч байна.
Эх сурвалж: The Guardian