188 БОКСЧИН ОЛИМПЫН ЭРХЭЭ АВААД БАЙНА
Италийн Бусто Арсизио хотод зохион байгуулагдсан Олимпын эрх олгох анхдугаар тэмцээнд 56 улсын Үндэсний Олимпын Хорооны нийт 188 тамирчин "Парис 2024" олимпын тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа.
Тайландын Бангкок хотноо тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах Боксын тэмцээн нь боксчдын хувьд энэ зуны олимпын эрх авах эцсийн боломж болох юм.