"УЛААНБААТАР ИХ ДУУЛГА-2026" ТЭМЦЭЭНД МОНГОЛЧУУД V БАЙР ЭЗЭЛЛЭЭ
"Лос-Анжелес 2028" олимпын наадмын эрхийн оноо олгох эхний тэмцээн болох "Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд таван тивийн төлөөлөл 58 орны 454 тамирчин оролцлоо.
Энэ тэмцээнээс 22 улсын баг, тамирчид медаль гардав. Нэгдсэн дүнгээр Японы шигшээ баг өнгөлж, Монголын баг, тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар оролцож тавдугаар байрт эрэмблэгдлээ.

