ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ЭКС ХҮРГЭН" ХОТЫН ДАРГЫН СУУДАЛД СУУХ УУ?!

GNNGNN
May 19, 2026  
 0
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ЭКС ХҮРГЭН" ХОТЫН ДАРГЫН СУУДАЛД СУУХ УУ?!

Хотын дарга Х.Нямбаатарыг махны үнэ өссөн, нөөцийн махаа сайн бэлтгэн нийлүүлсэнгүй гэх шалтгаанаар суудлаас нь буулгачихав. Тэгвэл дараагийн хотын даргаар Ерөнхийлөгчийн "экс хүргэн" тодроод буй гэх яриа чих дэлсээд эхэллээ.

Тодруулбал, У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагвын нэр Хотын даргын суудалд хүчтэй яригдаж эхэллээ. Тэрбээр  МАН-ын залуучуудын холбоо СДМЗХ-ны даргын тамгыг Н.Учралаас гардан авсан.

УЛС ТӨРИЙН КАРЬЕР:

  • Монгол Улсын ИхСургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж,
  • 2017 онд Австрали улсын Ньюкастлын Их Сургууль(Newcastle University)-д Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
  • МАН-д 2008 онд элссэн бөгөөд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй түүнийг МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурлаар /2024.10.14/ 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгож байв. Тухайн үед Баянзүрх дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан.

БОЛОВСРОЛ:

• 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,

• 2008-2012 онд МУИС, Улс төр судлал,

• 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургууль, Тогтвортой хөгжлийн судалгаа, магистр,

• 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

АЖЛЫН ТУРШЛАГА:

• 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,

• 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,

• 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт референт,

• 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,

• 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,

• 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,

• 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,

• 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.