“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 2031 ОН ХҮРТЭЛ 100 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

GNNGNN
May 4, 2024  
 0
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 2031 ОН ХҮРТЭЛ 100 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

ЭНЭ ХҮРЭЭНД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ НЬ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИН  2031 ОН ХҮРТЭЛ 100 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛАХ АМЛАЛТ АВСАН ЮМ.

Тодруулбал, Ногоон хөгжлийн төслийн нэгжийг байгуулж, 100 сая модыг 13 аймгийн нутагт орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах “Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Үүнд:

• Хангайн бүсэд 33 сая мод,

• Говийн бүсэд 30 сая мод,

• Суурьшлын бүсэд 27 сая мод,

• Хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.