ЭЕРЭГ: 9-Р СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛЧДЫНХАА ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН ӨРӨӨ ТОХИЖУУЛЖЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль багш, ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан өрөө гарган тохижуулжээ.
Одоогоор уг өрөөгөөр сургуулийн өмнөх насны 16 хүүхэд үйлчлүүлж байгаа бөгөөд тус сургуулийн багш, ажилчид хүүхдээ тав тухтай орчинд үлдээж ажлаа үр дүнтэй хийх нөхцлийг таатайгаар бүрдүүлж өгсөн нь энэ юм.