Б.ХУРЦЫН ОНИН НАМУУН БЗС-ГААС 2013 ОНД 72 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН БӨГӨӨД ЕРДӨӨ 35 АМ.ДОЛЛАР ЭРГЭН ТӨЛЖЭЭ

GNNGNN
May 8, 2024  
 0
Б.ХУРЦЫН ОНИН НАМУУН БЗС-ГААС 2013 ОНД 72 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН БӨГӨӨД ЕРДӨӨ 35 АМ.ДОЛЛАР ЭРГЭН ТӨЛЖЭЭ

Засгийн газрын 25 тусгай сангийн нэг болох Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээгч О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан БЗС-аас журам зөрчин зээл авч байсан болон зээлийн эргэн төлөлт дутуу байгаа Ардчилсан намын дарга, гишүүдийн хамаарал бүхий зээлийн зөрчлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Хурцын охин Х.Намууны БЗС-гаас авсан зээлийн зөрчлийн талаар мэдээлэв. Ингэхдээ тэрбээр "Б.Хурцын Намуун БЗС-гаас 2013 онд 72 мянган ам.долларын зээл авсан бөгөөд ердөө 35 ам.доллар эргэн төлжээ. Гол асуудал нь Х.Намуунд 2016 оны 6 сард гаргасан тушаал дээр Ерөнхийлөгчийн 78 дугаар зарлигийн дагуу хоёр журам үнэслэж гаргасан байдаг. Гэтэл Х.Намуун философи, буюу хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцсан нь тухайн үед тэргүүлэх чиглэлийн мэргэжил биш байсан" гэв.