Э.БАТШУГАР: ТӨСӨВ ӨСӨӨД БАЙДАГ, ТАЛХНЫ ҮНЭ ӨСӨӨД БАЙДАГ Ч АРД ИРГЭДИЙН ОРЛОГО ЦАЛИН ӨСДӨГГҮЙ
Э.БАТШУГАР: ТӨСӨВ ӨСӨӨД БАЙДАГ, ТАЛХНЫ ҮНЭ ӨСӨӨД БАЙДАГ Ч АРД ИРГЭДИЙН ОРЛОГО ЦАЛИН ӨСДӨГГҮЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, мөн асуулт тавин хариулт авч байна
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Монголд баялгийн болон орлогын тэгш бус хуваариллат үүссэн. Төсөв өсөөд байдаг, талхны үнэ өсөөд байдаг ч ард иргэдийн орлого цалин өсдөггүй
ДНБ ийг харахад өсөж байна, өнөөдөр нэг хүнд оногдох ДНБ 6800 ам.доллар, ирэх жил 8000 ам.долларт хүргэх зорилт тавьсан. ДНБ- ийг боддог аргачлал байдаг. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, Засгийн газрын зарлага, цэвэр экспорт. Монголд ДНБ яаж өсөөд байна вэ гэвэл цэвэр экспорт өсөж байгаа. Оюутолгойн зэсийн олборлолттой хамаатай. Нөгөө талдаа улсын төсөв өсөж байгаа. Үүнийг яаж ард иргэдийн өрхийн орлогод буулгах вэ." гэв.