Э.БАТ-ҮҮЛИЙН О.ЦОГТГЭРЭЛД ӨГСӨН "ЗӨВЛӨГӨӨ"
Монголын Ардчилсан Намын анхны дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Ардчилсан Намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд зөвлөгөө өгчээ. Тэрээр нийгмийн сүлжээнд энэ тухай: "О.Цогтгэрэл Ардчилсан Намыг тэмцдэг,тулалддаг, ард түмнийхээ уур бухимдлыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна.Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар!
90 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир! Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа.Манай нам тэр “дарь” нь болж өг! Жагсаалууд хий, цуглаанууд хий! Монголчууд тэмцэл,эр зоригоо санагалзаж байна!
Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам. Зүгээр суувал, хоорондоо хэрэлдээд, хагараад, муудалцаад байдаг нам юм шүү! Ардчилсан нам угаасаа тэмцэлд зориулагдсан нам! Ард түмэндээ аугаа их өөрчлөлтийг авчирахад зориулагдсан нам! Үүнийг л Цогтгэрэл зүрх сэтгэлээрээ ойлго! МАН-ыг зайлуул!" гэсэн байна.
Х.Цэцэнноров
www.SONIN.mn
