ДӨРВӨН ДҮҮРЭГТ ШАР УС СОРУУЛЖ БАЙНА

GNNGNN
Apr 1, 2024  
 0
ДӨРВӨН ДҮҮРЭГТ ШАР УС СОРУУЛЖ БАЙНА

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 15:00 цагийн байдлаар мэдээлэл Геодези, Усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны 11 дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд дараах таван байршилд нийт 26 хүн хүч, 9 машин техник, 2 ус соруулах помптойгоор ажиллаж байна.

  • Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Намгийн суваг
  • Баянзүрх дүүргийн 29-р хороо Дарь-эхийн зам Хас захын урд
  • Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол Өнөр хорооллын арын зам
  • Баянгол дүүргийн 29-р дүгээр хороо Акума төв зэрэг байршлуудад тогтсон усыг соруулан

Хан-Уул дүүргийн 21-р хороо Архивчдын гудамж уулын шар ус явган зам болон авто зам давж орж ирж байгаа хэсэг дээр нь шороо асган усыг авто зам болон явган хүний замруу орохоос сэргийлэн боолт хийн ажиллаж байна гэж Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ -аас мэдээллээ.