39-Р СУРГУУЛИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БОЛОН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ХУЛГАЙЛЖЭЭ

GNNGNN
Apr 1, 2024  
 0
39-Р СУРГУУЛИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БОЛОН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙГ ХУЛГАЙЛЖЭЭ

 Чингэлтэй дүүргийн 39-р сургууль эзэмшил газрынхаа тал хувийг хулгайд алдсан тул өргөтгөл болон спорт заал барих газаргүй болж гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй болжээ.

Хулгайлагдсан газрын нэг талд нь бүтээн байгуулалт, нөгөө талд нь бизнес өрнөсөөр байна. Одоогоос 20 гаруй жилийн өмнө сурагчид биеийн тамираа 9348м.кв зайд гүйж тоглон өнгөрүүлдэг байсан бол 2014 онд 4916м.кв болж багасчээ. Энэ хэргийг өнгөрсөн он жилүүдэд Чингэлтэй дүүргийн НИТХ -ын гишүүн, дарга асан байсан Д.Бат-Эрдэнэ болох нь тогтоогджээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл "Дүүрэг удирдаж байсан хүн өөрөө газар хулгай хийгээд байшин барилга барьж ашиг олж байна. Энэ хүний мэдэлд байгаа халуун ус, нийтийн байр болон тухайн газрыг улс хурааж авах хэрэгтэй" гэжээ.

Анх 1969 онд байгуулагдсан төдийгүй 820 хүүхэд хамрагдаж байсан бол өдгөө 1920 гаруй сурагчтай болж ачааллаа даахгүй хэмжээнд хүрчээ. Газар хулгайлах асуудал зөвхөн 39-р сургуулиар дуусахгүй байгаа нь харамсалтай. Энэ талаар 10 гаруй нэрс байгаа ч тодорхой мэдээлэл огт өгөхгүй байна.