ДАВАА ГАРАГААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ЦАС ОРНО
ӨНӨӨДӨР ИХЭНХ НУТГААР ДУЛААРАХ БОЛОВЧ, 13-НД БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5…+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +2 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.