Д.АМАРБАЯСГАЛАН: ТОЙРОГ БҮРИЙН ОНЦЛОГТ ТУЛГУУРЛАН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

GNNGNN
Feb 1, 2024  
 0
Д.АМАРБАЯСГАЛАН: ТОЙРОГ БҮРИЙН ОНЦЛОГТ ТУЛГУУРЛАН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

                 Монгол улс 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоороо “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байсан бол эдүгээ 22 жилийн дараа дээрх үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил эхлээд байна.  

Монгол Улсын Засгийн газар 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

                 Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” болно. Форумын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Тойрог бүрийн онцлогт тулгуурлан бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлнэ. Мөн сонгуулийн системийг холимог системд шилжүүлэхээр үндсэн хуульдаа зааж өгсөн. Ингэснээр улс орны хөгжлийн том бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зөвхөн тойргоо анхаарах биш бүсчилсэн хөгжлийг авч ирэх юм" гэлээ.