БНХАУ-ЫН БИЗНЕСИЙН ОРЧИНД ИТГЭХ ИТГЭЛ АНУ-ЫН КОМПАНИУДЫН ДУНД НЭМЭГДЭВ
БНХАУ дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн 43 хувь нь энэ онд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ
БНХАУ-ын бизнесийн орчны ойрын ирээдүйн талаарх АНУ-ын компаниудын өөдрөг хүлээлт нэмэгдсэнийг Бээжин дэх Америкийн худалдааны танхим мэдээллээ. Хэдий тийм боловч АНУ-ын ихэнх компани БНХАУ-д хөрөнгө оруулахаас зайлсхийсэн хэвээр байна.
Судалгаанд оролцогчдын 40 хувь нь ирэх хоёр жилд ашигт ажиллагаандаа өөдрөг хүлээлттэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн судалгаанд оролцогчдын 44 хувь нь зах зээлийн өсөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь жилийн өмнөхөөс бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ.
Хэдий тийм боловч Америкийн худалдааны танхимын гишүүдийн 43 хувь нь энэ онд хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн бол таван хувь нь зардлаа танахаар төлөвлөж байгаа аж.
Сүүлийн долоо хоногуудад БНХАУ-ын эрх баригчид төсвийн бодлогоо чангатгах талд хэд хэдэн амлалт өгөөд байгаа юм.