Д.АМАРБАЯСГАЛАН: ГИШҮҮД ТОГТВОРТОЙ СУУЖ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

GNNGNN
May 26, 2025  
 0
Д.АМАРБАЯСГАЛАН: ГИШҮҮД ТОГТВОРТОЙ СУУЖ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хуралдааны өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "126 гишүүнтэй парламент анх удаа улсын хөгжлийн төлөвлөгөөг өргөн хүрээгээр хэлэлцсэн үйл явдал болох гэж байна. Байнгын хорооноос гарсан 140 зарчмын зөрүүтэй саналтайгаар асуудал орж ирж байна. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаан өндөр ачаалалтай, олон санал хураалттай явагдана. Тиймээс гишүүдийг тогтвор суурьшилтай сууж, хэлэлцэх асуудалд идэвхтэй оролцохыг сануулж байа" гэв.